Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-01-29   |   Админ

09.30
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, СХД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч М.Чойжилсүрэнд холбогдох зөрчлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг удирдлага болгон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 
09.30
“Аурора инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасныг удирдлага болгон шинжээч томилсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэв. 
10.00
“Хаяашияа Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-, 22.1, 122.1-т заасныг тус тус удирдлага болгон шүүгчийн захирамжинд гомдол гаргасан тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
09.30
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурор Б.Энэрэлийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ариунзулд холбогдох зөрчлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг удирдлага болгон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 
11.00
Эн Эм Эм Эй ХХК-ийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-тхолбогдох зөрчлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.00
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, СХД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ариунзулд холбогдох зөрчлийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг удирдлага болгон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов. 
11.00
“Ком тавилга” ХХК-ийн нэхэмжлэлтэй, СБД-ийн татварын хэлтэст холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.30
Ц.Дэлгэрсайханы нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, НДЕГ-т холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 40 минутад хийхээр товлов.
13.30
Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.30
Цэгмид нарын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
14.00
“Тэнүүн байгаль” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасныг удирдлага болгон шинжээч томилсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэв. 
14.30
Н.Чинбатын нэхэмжлэлтэй, БОАЖуулчлалын сайдад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.