Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Бүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет танаас эхэлнэ

2018-02-07   |   Админ

        Өнөөдөр дэлхийн аюулгүй интернэтийн өдөр. “Бүтээ, нэгд, харилцан хүндэл: Аюулгүй Интернет танаас эхэлнэ” энэ бол дэлхийн аюулгүй интернэтийн 2018 оны уриа. Энэхүү өдрийг Европын холбооны орнуудад 2004 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний мягмар гаригт  тэмдэглэдэг уламжлалтай. Зорилго нь хакерын халдлагаас хэрэглэгчдийг хамгаалах, хувийн мэдээ,  баримтыг шударга бусаар хэрэглэх, түүнчлэн “буруу”, “муучилсан” контентыг тулгах зэрэг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах юм. Монгол Улс энэхүү арга хэмжээнд 2017 онд албан ёсоор нэгджээ. 
 
Сүүлийн үед гар утас хэрэглэгчдийн дунд гадаадын аль нэг улсаас дуудлага ихээр ирэх болсон талаар мэдээлэл тархаад буй. Ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгаа аж. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай гэнэ. 
Иймд Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг өглөө.
 
- Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;
- Ихэнхи 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
- Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
- Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны утасны төлбөр (1 минут нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.
 
Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Антигуа /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.
 
Болзошгүй эрсдэлээс сэргийлэх зарим нэг аргыг сануулъя:
 
  • Утсаа битгий ав: Хэрвээ таны танихгүй дугаараа дуудлага ирвэл битгий хариул. Харин дуут шуудан үлдээх эсэхийг нь хүлээгээрэй. Ихэнх луйварчид дуут шуудан үлдээдэггүй.
  • “Тийм” гэж битгий хариул: Мөн л үл таних дугаараас ирсэн дуудлагыг авсан бол “Тийм” гэж битгий хариулаарай. Харин оронд нь “Та хаанаас залгаж байна, яагаад энэ мэдээллийг авах гэж байгаа юм бэ?” гэх зэргээр асуух хэрэгтэй.
  • Төрийн байгууллагаас танд дуудлага ирэхгүй: Хэрвээ утасны цаана байгаа этгээд өөрийгөө банкнаас, төрийн байгууллагаас ярьж байна гэвэл шууд итгэж болохгүй. Луйварчид хүмүүсийн баттай итгэдэг байгууллагын нэрийг ашиглах явдал түгээмэл байдаг бөгөөд төрийн албаныхан, банкныхан ихэнхдээ тантай цахим шуудангаар холбогдох магадлал өндөртэй.
  • Тиймээс ямар нэгэн сэжигтэй этгээд залгаж, өөрийгөө хэн нэгэн албан тушаалтан хэмээн танилцуулаад зээлийн картын дугаар, овог нэр гэх мэт таны хувийн мэдээллийг асуувал юун түрүүнд та өөрөө банк руугаа, тухайн төрийн байгууллага руу залгаж лавлаарай.
  • Сэжигтэй гүйлгээ хийгдсэн эсэхийг шалгаарай: Магадгүй та хэн нэгэн сэжигтэй этгээдэд буруу мэдээлэл өгчихсөн байж болох юм. Тиймээс төлбөрийн компани, банк руугаа холбогдож ямар нэгэн сэжигтэй, та өөрөө зөвшөөрөөгүй гүйлгээ хийгдсэн эсэхийг нягтлаарай.

 

 

Зарим эх сурвалж: Тагнуулын Ерөнхий Газар