Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах арга зүй” сургалт боллоо

2018-02-13   |   Админ

       Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс өчигдөр (2018.02.13) "Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах арга зүй” сургалт зохион байгууллаа.
       Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, нэгжийн дарга нар, нийслэл дэх анхан шатны шүүхүүдийн тамгын газрын дарга нар, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцсон юм. "Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалай "Өдөр тутмын сонины мэдээллийн шалгуур, хэрэгцээг хангах нь”, МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Х.Эрдэнэбулган "Телевизэд ярилцлага өгөхөд анхаарах асуудал, камертай харилцах нь , Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн танхимын эрхлэгч, доктор "Төрийн байгууллагын сайтын мэдээллийн онцлог, анхаарах асуудал” сэдвээр хичээл заав.
 
 
                                        Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс