Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шороон нохой жилийн сар шинийн золголтоо хийлээ

2018-02-19   |   Админ

Нийслэл дэх Захиргааны  хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр уламжлал ёсоор сар шинийн золголтоо хийлээ. Энэ үеэр тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар нийт ажилтан, албан хаагчиддаа сар шинийн мэнд хүргэж “Ирж буй нохой жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл энх байхыг ерөөл өргөж”  ажлын амжилт хүссэн юм. 
Мөн энэ үеэр Нийслэлийн Улаанбаатар чуулгын уртын дуучин дуучин, монгол улсын улсын гавьяат жүжигчин, үндэсний бөхийн манлай засуул Б.Батболд тус шүүхийн хамт олонд сар шинийн мэнд дэвшүүлж, ая дууны дугараа өргөж, ерөөл магтаал өргөсөн юм.