Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-03-01   |   Админ

09.30
“Жи Эй Би Өү Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НИТХ-ын тэргүүлэгчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов. 
10.00
Ц.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй, ЧДЗД-д холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг тус тус удирдлага болгон гэрчийн хүсэлтийг  хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захимрамжинд гомдол гаргах болсон тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 
13.30
Д.Оюунжаргалын нэхэмжлэлтэй, ЧДЗД, ЧДГА-д холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов. . 
13.30
“Сар шинэ интернэшнэл ББСБ-ын нэхэмжлэлтэй, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т  холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.