Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Спорт өдөрлөг амжилттай болж өндөрлөв

2018-03-19   |   Админ

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт өдөрлөг” энэ сарын 17-ны бямба гаригт амжилттай болж өндөрлөв. Өдөрлөг ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр зохион байгуулагдав. “Спорт өдөрлөг”-ийн зорилго нь байгууллагын спортын багийн аварга шалгаруулах, ажилчдын эрүүл, идэвхитэй хөдөлгөөнийг бүрдүүлэх, спортод хандах идэвхи сонирхлыг өрнүүлэхэд чиглэсэн юм.
     Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч бүгд хамрагдсан тус тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд У.Бадамсүрэн шүүгчтэй баг хамт олон тэргүүлсэн бол, гар бөмбөгийн төрөлд Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг нэгдүгээр байрт шалгарлаа. Харин ширээний теннисний эрэгтэйчүүдийн төрөлд шүүгчийн туслах Х.Эрдэнэцогт, эмэгтэйчүүдийн төрөлд шүүгч Л.Өлзийжаргал нар бусдыгаа манлайлав.