Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

АНХААР: Зогс, нуугд, хүлээ

2018-03-29   |   Админ

     Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Уг журмын дагуу шүүхийн байранд гал түймэр, газар хөдлөлтийн аюул учирсан үед хэрхэн ажиллах талаар дадлага сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав. Сургалтын өмнө байгууллагын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний дагуу танхимын болон дадлага сургуулилтыг зарлан мэдээлж, дохиогоор ажиллах, гамшгийн аюулын тухай мэдээллийг тус шүүхийн Зохион байгуулагч Г.Олонбаяр өгч тус арга хэмжээг зохион байгууллаа.  
 
    Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулиар тус шүүхийн нийт  73 ажилтан албан хаагч, иргэд байрлалаа түр орхин эхний дохиогоор Зогс нуугд хүлээ, 2 дахь дохиогоор аюулгүй байдлаа ханган эргэж буцахгүй, биенээ түлхэхгүй, баруун гар талын дүрмийг баримтлан даацын хана даган түр цуглах талбайд гарах, 3 дахь дохио дуугарахад Зохион байгуулагч Г.Олонбаяр нийт шүүгч, захиргааны албан хаагчдаа бүртгэх болзошгүй газар хөдлөлтийн үед голомтоос нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, тусламж үзүүлэх зэрэг дадлага сургууль хийлээ. 
 
     Энэхүү дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг ард иргэдэд эзэмшүүлэх юм.