Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэгтэй анхны шүүх боллоо

2018-04-04   |   Админ

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэгтэй анхны шүүх боллоо. Тус шүүх нь 2017 оноос Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсгээ нээхээр судалгаа хийж, хэд хэдэн шинэ апп ашиглан шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр апп-даа туршилт судалгаа хийж, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан, сайжруулж 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсгээ нээлээ. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн үйл ажиллагаа жигдэрч, иж бүрэн хяналт шинжилгээ хийх боломж бүрдсэнээр олон давуу талтай болж байгаа юм.