Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-04-13   |   Админ

09.00
Э.Нямцэрэнгийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ, АМГТГ-т  холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг удирдлага болгон өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийг дуусгавар болох хүртэл хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
10.00
“Мөнгөн маргад” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.
11.00
Нийслэлийн прокурорын газрын Прокурор Ж.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Авто тээврийн хяналтын байцаагч Д.Тумбаашд  холбогдох зөрчлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг удирдлага болгон өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийг дуусгавар болох хүртэл хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.   
11.00
Б.Тод-Одын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т  холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
13.30
Э.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй, ЦЕГ-т холбогдох нийгмийн даатгалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.