Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-04-17   |   Админ

09.30
“Ди Эйч Пи Эм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
09.30
“Эйч Эс Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга, шүүх бүрэлдэхүүнд шүүгч  Н.Дамдинсүрэн, шүүгч О.Оюунгэрэл 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10.00
Б.Эрдэнийн нэхэмжлэлтэй, ХХЗХ-д холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг заримыг нь хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
10.30
П.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
09.30
“Сэрүүлэг констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БХБЯ, НХТЕТГ-д холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 
11.00
Г.Чимэгийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11.00
Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, МУЕА-т холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Чанцалням, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг удирдлага болгон шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгав.
11.30
А.Эрдэнэбилэг, Э.Амгалан нарын нэхэмжлэлтэй, ШЕЗ-д холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргасан тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
13.30
“Вилмар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6, 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус удирдлага болгон хүсэлт хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
13.30
“Тэнүүн байгаль” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЧД-ийн Татварын хэлтсийн улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 04 дугаар сарын 20-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
14.00
“Тийм лайн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЕТГ-т холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв. 
14.00
Б.Цэгмидийн нэхэмжлэлтэй, НДЕГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
16.00
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-н ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.