Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүн таслах ажлын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав

2018-04-24   |   Админ

.          Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/374 тоот “Тайланг олон нийтэд мэдээлэх тухай” албан бичгийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цагт 2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажлын тайлан мэдээ танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Захиргааны шүүхийн нэгдсэн байранд болсон уг хэвлэлийн бага хуралд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд хамтарч хийлээ.  Хэвлэлийн бага хурлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал нээж, хуралд оролцогчдыг танилцууллаа. 
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Ч.Ганбаатар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал, 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхтуяа,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Эрдэнэсувд, Г.Төрболд нар оролцож, тус бүр өөрсдийн шүүхийн  2018 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажлын тайлан мэдээ, түүний дотор зонхилж буй хэрэг маргааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр шүүх тус бүр дээр шийдвэрлэгдсэн олны анхаарал татсан хэрэг маргааны талаар мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  
Хэвлэлийн бага хурлыг “МҮОНРТ, UBS- телевиз, Eagle TV, TM телевиз, NTV, Royal TV,  ETV,  Star TV, Эко телевиз, “Зууны мэдээ” , “Өдрийн сонин” , “Өнөөдөр сонин” www.ehsurvalj.mn www.polit.mn  зэрэг хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллага сурвалжилав.
 
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
 
2018 оны 1 дүгээр улиралд тус шүүх нийт 189 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.  Үүнээс:
ЗХШХШТХ-ийн 66-68 дугаар зүйлд зааснаар 65 хэргийг хялбаршуулсан журмаар
ЗХШХШТХ-ын 106 дугаар зүйлд зааснаар 124 хэргийг шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан, хүлээн авахаас татгалзаж нийт 11 хэргийг шийдвэрлэжээ. 
Тус шүүхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 499 нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
 
Улсын төсөвт 24.284.400 төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна
2018 оны 1 дүгээр улирлын байдлаар тус шүүх нийт 134 өргөдөл, гомдол хүлээн авсан бөгөөд үүнээс 116 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна
Шийдвэрлэсэн хэрэг, маргааны хувьд:
Шийдвэрлэсэн хэрэг, маргааны хувьд:
2017 оны мөн үетэй харьцуулбал:
/Шийдвэрлэсэн хэрэг/
ҮЛДЭГДЭЛ  ХЭРЭГ
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн харьцуулалт:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа олны анхаарал татсан хэргүүдийн хувьд:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал:
*“Ноён уулаа аваръя” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, МУЗГ-т холбогдох  захиргааны хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр нэлээдгүй хойшлоод байна.
Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
 
*Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэрэг маргааны хувьд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлож,  2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр болсон байна. Хариуцагч МУЗГ-ын зүгээс шүүхэд хүсэлт, албан бичгээ өгсөн байгаа. Шүүх хуралдаанаар хэлэлцээд явах болно.
 
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ