Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тагнуулын ерөнхий газраас сургалт зохион байгуулав

2018-05-02   |   Админ

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  Тагнуулын ерөнхий газарт хүсэлт явуулсны дагуу Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцийн хэлтэстэй хамтран 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүх дээр сургалт зохион байгуулав.

      Сургалтыг Тагнуулын ерөнхий газрын Төрийн нууцын хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Мөнхзориг "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн ойлголт, эрх зүйн үндэс” сэдвээр хийв. Сургалтаар:

  • Төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан гэж хэн бэ?
  • Тэдгээрийн эрх, үүрэг,
  • Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага,
  • Төрийн болон албаны нууцын албан хэрэг хөтлөлт,
  • Нууцад хамаарах баримт бичгийг бүртгэх,
  • Шилжүүлэх,
  • Илгээх,
  • Олшруулах,
  • Устгах,
  • Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах,
  • Нууцлах,
  • Ил болгох,
  • Төрийн болон албаны нууцтай танилцах,
  • Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник,
  • Криптографийн арга хэмжээ зэрэг асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн сургалтын үеэр шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.