Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Захиргааны шүүхтэй танилцлаа

2018-05-03   |   Админ

ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. 
 
 
 
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар шүүхийн үйл ажиллагааг танилцуулав. Энэ үеэр хадагтай Херта Дойблер Гмелин иргэдийг мэдээллээр бүрэн хангасныг сайшаагаад “Германд нэвтрүүлээгүй технологийг ч ашиглаж байна. Германы шүүхэд нэвтрүүлэх сайн туршлагыг ч ажиглалаа” хэмээн онцолсон юм. 
 
 
Мөн Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв Германд бий. Тухайн хэрэг ямар шатанд явааг иргэн хаанаас ч хянах боломжийг олгодгоороо энэ төв ач холбогдолтой. Монголын шүүх Хэргийн хөдөлгөөний удирдлагын төвийг ашиглаж байгаа нь том шинэчлэл” хэмээсэн юм. Мөн тэрбээр “Green Hall” шүүх хуралдааны танхимтай танилцаж, “Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан, маш цэлгэр танхим байна” гээд дараагийн удаад шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай уулзаж, шүүхийн өнөөгийн байдлаар санал бодлоо солилцсон юм. 
Дашрамд сонирхуулахад, тэрбээр Монгол Улсад 5 дахь удаагаа ирж байгаа бөгөөд хамгийн сүүлд 16 жилийн өмнө буюу 2002 онд ХБНГУ-ын хууль зүйн сайд байхдаа ирж байжээ.