Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

МУИС-ийн ХЗС-иас шүүгчийн туслахуудад “Талархал” илэрхийлэв

2018-05-10   |   Админ

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд жил бүр үйлдвэрлэлийн дадлага хийдэг билээ. 2017-2018 оны хичээлийн жилд тус шүүхэд ХЗС-ийн 24 оюутан дадлагажсан байна. Оюутнуудыг сайн дадлагажуулсан хэмээн шүүгчийн туслах Э.Азбаяр, Ө.Ганзориг, Б.Ундрал, Э.Номин-Эрдэнэ, Д.Нарангэрэл нарт МУИС-ийн Хууль зүйн сургуулиас “Талархал” илгээжээ. Талархалд, “МУИС-ийн Хууь зүйн сургуулийн оюутны үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн мэдлэг чадвараа харамгүй зориулан амжилттай удирдаж хууль зүйн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд гар бие оролцож буйг тань үнэлж энэхүү “ТАЛАРХАЛ”-ыг хадгалуулав” гэсэн байна. Талархалыг шүүхийн Тамгын газраас өнөөдөр шүүгчийн туслахуудад гардуулж, мөнгөн урамшуулал олголоо.