Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-05-15   |   Админ

09.00
Ж.Уянгын нэхэмжлэлтэй, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч С.Отгонтуяа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлоэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
09.20
“Урагцөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нямдорж, А.Түмэнжаргалд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-т заасныг удирдлага болгон нотлох баримтыг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргахаар болсон тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
 09.30
У.Мөнхгэрэл нарын 73 иргэний нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт  холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
09.30
“Ди Эйч Пи Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10.00
Р.Одонбаатарын нэхэмжлэлтэй, БОАЖ-ын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10.00
“Собттрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БЗД-ийн холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийг оролцуулах, нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11.00
Б.Цэгмэдийн нэхэмжлэлтэй, НДЕГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийг оролцуулах, нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11.30
Б.Пүрэврэнцэнгийн нэхэмжлэлтэй, БГД-иййн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийг оролцуулах, нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
13.20
“Намуун дөлгөөн сар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЧД-ийн Татварыын хэлтсиййн улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.30
Д.Олзвойгийн нэхэмжлэлтэй, УБ, Статистикийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгчч О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг удирдлага болгон өөр шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэв.
14.00
Алтайн гянт ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Халиуна, шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг удирдлага болгон актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
11.00
Каркас ХХК-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Отгонтуяа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийг оролцуулах, нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11.00
Х.Буянжаргалын нэхэмжлэлтэй, НЕТГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон  захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлэв.