Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Манай тамирчид гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

2018-05-28   |   Админ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан "Шүүхийн спортын наадам-2018” өнгөрсөн  долоо хоногт болж өндөрлөв. 
"Эрүүл биед саруул ухаан оршино” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн наадамд Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах, хяналтын шатны 32 багийн 841 тамирчин өрсөлдөж 133 багц медаль хүртэв. 
Тус тэмцээнээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эмэгтэй тамирчид гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, Гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Б.Сумъяа, шилдэг хөгжөөн дэмжигч багаар тус тус шалгарлаа. Тэмцээнд хамт олноо төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчиддаа, баг тамирчдаа дэмжсэн хамт олондоо баяр хүргээд, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье! 
 
 
 
 
 
Спортын таван төрөлт тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан багууд: 
 
ШИЛДЭГ БАГ
Нэгдүгээр байр-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг
Хоёрдугаар байр-Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг
Гуравдугаар байр-Орхон аймаг дахь шүүхийн баг
 
ГАР БӨМБӨГ
Эмэгтэй
Алтан медаль-Баянхонгор аймаг дахь шүүхийн баг
Мөнгөн медаль-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг
Хүрэл медаль-Сүхбаатар аймаг дахь шүүхийн баг
Эрэгтэй
Алтан медаль-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг
Мөнгөн медаль-Ховд аймаг дахь шүүхийн баг
Хүрэл медаль-Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн баг
 
САГСАН БӨМБӨГ
Эмэгтэй
Алтан медаль-Хэнтий аймаг дахь шүүхийн баг
Мөнгөн медаль-Орхон аймаг дахь шүүхийн баг
Хүрэл медаль-Багануур дүүргийн шүүхийн баг
Эрэгтэй
Алтан медаль-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг
Мөнгөн медаль-Багануур дүүргийн шүүхийн баг
Хүрэл медаль-Говьсүмбэр аймаг дахь шүүхийн баг 
 
ГҮЙЛТ
Эмэгтэй
Алтан медаль-Дархан-Уул аймаг дахь шүүхийн тамирчин Ө.Ягаанцэцэг
Мөнгөн медаль-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамирчинГ.Рэвгээсүрэн
Хүрэл медаль-Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамирчин Б.Отгонжаргал
Эрэгтэй
Алтан медаль-Орхон аймаг дахь шүүхийн тамирчин Б.Сэр-Оддамба
Мөнгөн медаль-Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамирчин Л.Мөнхсайхан
Хүрэл медаль-Дорноговь аймаг дахь шүүхийн тамирчин Г.Манлайбаатар
 
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эмэгтэй
Алтан медаль-Дорнод аймаг дахь шүүхийн баг
Мөнгөн медаль-Дундговь аймаг дахь шүүхийн баг
Хүрэл медаль-Сүхбаатар аймаг дахь шүүхийн баг
 
Эрэгтэй
Алтан медаль-Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг
Мөнгөн медаль-Завхан аймаг дахь шүүхийн баг
Хүрэл медаль-Дундговь аймаг дахь шүүхийн баг
 
ШАТАР
Алтан медаль-Шүүхийн ерөнхий зөвлөлийн баг
Мөнгөн медаль-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг
Хүрэл медаль-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг
 
ШИЛДЭГ ТОГЛОГЧИД
Гар бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогч-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн багийн тамирчин Б.Сумъяа
Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогч- Ховд аймаг дахь шүүхийн багийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ
Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогч-Хэнтий аймаг дахь шүүхийн багийн тамирчин Д.Мөнхцэцэг
Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогч-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн багийн тамирчин С.Түвшинтөр
 
ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ БАГ
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.