Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-06-05   |   Админ

10.00
Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Чанцалням, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. 
10.00
Э.Нямцэрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржийн нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
10.00
П.Загдын нэхэмжлэлтэй, ЧД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11.00
Ц.Алтансувдын нэхэмжлэлтэй, СБД-ийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч С.Отгонтуяа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.30
Трансгайд терминал ХХК-ийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов. 
11.30
Вилмар ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов. 
13.30
Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй, МУЕА-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов. 
14.00
С.Санжааваанчигийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
15.00
Бостонстар консалтинг ХХК-ий нэхэмжлэлтэй, ЭМНДЕГ-ын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч А.Сарангэрэл, шүүх бүррэлдэхүүнд шүүгч Д.Чанцалням, шүүгч М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
16.00
Ц.Батбаатарын нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Отгонтуяа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг удирдлага болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн тул гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар болж, шүүх хуралдааныг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 30 минутад хийхээр товлов.