Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ

2016-11-29   |   Админ

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ
 Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. 
 Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. 
 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргах тохиолдол мөн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаарэд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.
Харин эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг байна. 
Захиргааны хэргийн шүүх эд хөрөнгийн бус захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг тул үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаардаг тул тус шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан тушаасан байх шаардлагатай.
Та ямар тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх боломжтой вэ? 
Нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд та хуульд зааснаар төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно. 
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа хүсэлтийг гаргах болсон шалтгаан, төлбөрийн чадваргүй болохоо нотолсон баримтыг хавсаргаж өгөх шаардлагатай. 
Жишээ нь: Оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт /нэн ядуу, эмзэг бүлгийн/, суралцдаг бол тухайн сургуулийн тодорхойлолт, группэд байдаг бол группийн дэвтрийн хуулбар гэх мэт төлбөрийн чадваргүй болохоо нотолсон бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгнө.
Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс буцаан олгох тохиолдлууд:
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,
•         Шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан,
•         Давж заалдах буюу хяналтын журмаар гомдол гаргасан этгээд шүүх хуралдаанаас өмнө түүнээсээ татгалзвал,
•         Давж заалдах болон хяналтын шатны шүүх таны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас гомдол гаргахдаа төлсөн хэмжээгээр,
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг буцаан олгоно. 
Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр түүний эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно. 
 
 Та улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр бол
1. Хүлээн авагч байгууллага: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
2. Хүлээн авагч банк: Улаанбаатар хотын банк
3. Дансны дугаар: 2611184132
4. Мөнгөн дүн: 70200 төгрөг
 
 Та тодорхойлолт авах хураамж төлөхөөр бол
1. Хүлээн авагч байгууллага: ЗХАШ Шүүхийн ТГ
2. Хүлээн авагч банк: Төрийн сан банк
3. Дансны дугаар: 100900005007 
4. Мөнгөн дүн: 7500 төгрөг