Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

"Санаачилга” бүтээлч ажлын уралдааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар манлайлав

2018-06-15   |   Админ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уралдаан, аяны дүн болон шагнал гардуулах ёслол 2018 оны зургаадугаар 13-ны өдөр болж өндөрлөв.  
Шүүхийн захиргааны удирдлагыг үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэх арга ажиллагааны шинэ хэлбэрийг нэвтрүүлж, шүүхийн үйлчилгээ, хэргийн хөдөлгөөний удирдлагын чанарыг дээшлүүлэх бүтээлч ажил санаачилсан шүүхийн тамгын газруудыг "Санаачилга бүтээлч аян”-ны хүрээнд шалгаруулсан. Уг аянд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нэгдүгээр байр, 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар хоёрдугаар байрт, Төв аймаг дахь шүүхийн тамгын газар гуравдугаар байр эзэлжээ. Шагналыг УИХ-ын гишүүн асан Ч.Ганбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд гардуулж өглөө.