Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийв

2018-07-06   |   Админ

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийв

 

2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хууль нь захиргаа, иргэн хоорондын харилцааг нэгдсэн байдлаар зохицуулсан анхны хууль юм.

Ханнс-Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академи Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран уг хуулийн хэрэгжилтэд мэргэжлийн судалгаа хийх ажлыг 2018 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн байна. Энэхүү судалгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 10 бүлгийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргажээ. Судалгааны тайлантай дараах холбоосоор орж бүрэн эхээр нь танилцах боломжтой.

https://mongolia.hss.de/fileadmin/user_upload/Projects_HSS/Mongolia/Dokumente/2018/Zakhirgaanii_yerenkhii_huuli_sudalgaa_niit.pdf