Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-08-10   |   Админ

09.30
Ц.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргахаа илэрхийлсэн гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан. 
10.30
Минжит булган гол ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон. 
13.30
Т.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй хэргийн оролцогчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад товлосон.