Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулан сургалт зохион байгуулав

2018-08-21   |   Админ

Тус шүүхийн мэдээлэл технологи харицуцсан мэргэжилтэн Б.Баттогтох шинээр ажилд орсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулан сургалт зохион байгуулав. Уг сургалтаар мэдээлэл технологийн мэргэжилтний зүгээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын гаргадаг түгээмэл алдаа, түүнийг хэрхэн зөв хийх, тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах талаар мэдээлэл өглөө. Мөн систем дээр эрх авах, дугаар авах, шийдвэр цэсэнд хэрхэн оруулах талаар зөвлөгөө өгсөн юм. 
Тамгын газрын зүгээс шүүхийн захиргааны ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс сургалтын төлөвлөгөө гарган тогтмол сургалт зохион байгуулж байна.