Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-09-13   |   Админ

09.30
Б-Софт ХХК-ийн нэхэмжлэлтэй, БСШУЯ-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Мөнх-Эрдэнэ
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов. 
10.00
Ди Би Си  Өү Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-д холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Б.Адьяасүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
11.00
Т.Алтанзагасын нэхэмжлэлтэй, НЗД, СХД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов. 
11.30
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар УТОХГ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов. 
14.00
Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй, СХД-ийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов. 
14.00
Жи Эй Би Өү Ти ХХК-ийн нэхэмжлэлтэй, НИТХ-ын тэргүүлэгчдэд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.