Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-02   |   Админ

10:00
“Хайрын далай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-ын  Кадастрын хэлтэст тус холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:15
Б.Батжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг  хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр  хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
10:18 
Хорикава метал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн.
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:05
П.Энхбаярын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Д.Оюумааа
Шийдвэрлэсэн байдал: Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
12:00
Би Ай Си Би ХХ-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга  
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр болов. 
13:30
Н.Ариунболдын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр  шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
13:30
Ж.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, СБД-ийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэгдсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг түдгэлзүүлж,ТҮЦ ажиллуулах зөвшөөрөх цэгийн байршлыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэв.
13:30
П.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал:
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр  шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.