09:00
Өрхтий трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Н.Дуламсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон гуравдагч этгээд “Андууд 2” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид бичгээр олгогдсон итгэмжлэлийг хуулийн шаардлага хангуулан авах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2018 оны 11 сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:30
“Монгол маск эрдэнэт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох маргаан бүхий Захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон гуравдагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
“Көп көл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: М.Батзориг.
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2- т заасныг дагуу хариуцагч, гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа олгож шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав
10:30
Би Ай Си Би ХХ-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу 14 хоног хойшилж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр болов.
11:00
Ю.Энхтунгалагийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргы Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэрийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: М.Батзориг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
11:30
“Санчир-Ундрах” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гуравдугаар дугаар эмнэлэг, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Д.Халиуна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.
14:00
Ван Сен Туны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2018 оны 10 сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
15:00
Г.Батхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.