Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

2018-10-05   |   Админ

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас  Ахмадын баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа мэндчилгээ илгээж, хүндэтгэл үзүүллээ. Тус шүүхээс өндөр насны тэтгэвэртээ гарсан 4 ахмад бий. Тэд маань өдгөө эрүүл, саруул гавьяаныхаа амралтад сууж буй. 
  Ахмадуудын зүгээс “Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчиддаа, удирдлагууддаа баярлалаа. Та бүхнийхээ цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн юм.
  Дашрамд сонирхуулахад, НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрий 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ.