Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-05   |   Админ

10:30
Ю.Энхтунгалагийг нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
10:30
“Саруул сансар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Сарангэрэл, шүүгч У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
Л.Туулын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Халиуна
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлгөчийн гаргасан нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:30
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
“Жи Си Ди” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулах үнэслэлээр, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.