10:00
Н.Алдармаа нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчид холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон гуравдагч этгээд “Сая пресс” ХХК-ийн өмгөөлөгчийн хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:30
“Централ могул майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч: шүүгч Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
15:00
Амундра ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдаан
Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал: 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинээр гаргаж өгсөн нотлох баримттай зайлшгүй танилцах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.