Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-09   |   Админ

09.30 цаг

Д.Бадам нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Татварын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч Ц.Мөнхзул

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагчаа тодруулах шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

11.30 цаг

“Бодь цамхаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч М.Батзориг

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материал танилцуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00

“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар мандал солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр  хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00

“Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: А.Сарангэрэл, шүүх бүрэлдэхүүнд шүүгч У.Бадамсүрэн, шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т зааснаар Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

10:00

Д.Батжаргалын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.40

Иргэн Х.Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: М.Батзориг

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

14:00

Д.Болдтулгын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын албаны даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: Д.Халиуна

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

14:00

Б.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад, холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: Д.Халиуна

Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

14:00

Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийн хянан хэлэлцээд

Даргалагч шүүгч: Г.Мөнхтулга.

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

15:23

Д.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:

Даргалагч шүүгч Н.Дуламсүрэн

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.