Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-10   |   Админ

10:00
“Грандлегаси” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч: Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
Б.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, нотлох баримт цуглуулах шаардлагатай  гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минутаад хийхээр товлов.
13:30
У.Чулуундоржийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Батсүхэд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв. 
11:30
“Плимут” ХХК, “Зэст-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Н.Долгорсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Оюумаа
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов