Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Түвшин тогтоох шалгалт авлаа

2018-10-29   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинээр ажилд орсон захиргааны албан хаагчдад зориулан ажлын байранд тавигдах шаардлага, өөрийн шүүхийн үйл ажиллагааны онцлогийн талаар сургалт зохион байгуулж, дадлагажуулдаг  уламжлалтай. 
Энэ удаад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шинэчлэгдсэнтэй холбогдуулан хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн Ө.Акмарал, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттогтох, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаяр нар шаардлагатай сургалтуудыг зохион байгуулж, тодорхой хугацаанд дадлагажиж хэвшсэн гэж үзсэн учраас түвшин тогтоох шалгалт авлаа. Энэхүү шалгалтын зорилго нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар сурсан зүйлсээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшүүлж чадаж байгаа эсэхийг тодорхойлох явдал юм.  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын түвшин тогтоох шалгалтын дүнд анализ хийж, цаашид зохион байгуулах давтан сургалтын чиглэлээ тодорхой болгов.