Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Улсын тэмдэгтийн хураамж гэж юу вэ?

2018-11-02   |   Админ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Медиа хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөрийн хүрээнд Youtube сайтыг ашиглан өөрийн нэрийн медиа сувгаа нээсэн билээ. Энэ сувгаараа дамжуулан  иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний мэдээлэл зэрэг олон талын мэдээллийг нэг  дороос өгөх чухал ач холбогдолтой юм. 
Түүнчлэн тус шүүхийн тамгын газраас иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар танин мэдэхүйн цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байна.   
Уг ажлаа иргэдээс шүүхэд хандаж хамгийн их асуудаг асуултын нэг болох "Нэхэмжлэл гэж юу вэ?” видео мэдээллээр эхэлсэн бол энэ удаад “Улсын тэмдэгтийн хураамж”-ийн талаарх шторкоо бэлтгэн хүргэж байна.