Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хамтарсан сургалт зохион байгуулав

2018-11-01   |   Админ

Замын Хөдөлгөөний шинэчилсэн дүрэм 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулaв. 
 
 
Сургалтыг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, тээвэр замын зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Энхболд нар удирдан явуулав. Сургалтаар Замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар онцлон танилцуулж, шинэ дүрэмтэй холбоотой шүүгч, ажилчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.    
 
 
Тус шүүх нь өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан жилдээ 800 гаруй удаа автомашин ашиглан хэргийн газрын болон нотлох баримт шинжлэн судлах үзлэг хийдэг. Иймд шинээр хэрэгжиж эхэлж байгаа Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг хэрэгжиж эхэлсэн өдрөөс нь шүүхийн жолооч, нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад сурталчлан танилцуулсан, үр дүнтэй сургалт болж өндөрллөө.  
 
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар