Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын хэргийн хөдөлгөөний мэдээ

2018-11-06   |   Админ

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 10 дугаар сарын 31-ний хооронд 147 нэхэмжлэл, 107 өргөдөл, гомдол  хүлээж авсан байна. Үүнээс:
 
 
  • Нэхэмжлэл буцаасан 12,
  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 11,
  • Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 18,
  • Захиргааны хэрэг үүсгэсэн 77, 
  • Хянагдаж буй 27 нэхэмжлэл байна. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон нийт 75 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. 
 
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, 5 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 
 
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 5 нэхэмжлэлийг буцаасан байна.  
 
5. 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 10 дугаар сарын 31-ний хооронд тус шүүхэд ний 515 хуралдаан, 143 урьдчилсан хэлэлцүүлэг тус тус товлосон байна. 
 
 

Шийдвэрлэсэн хэрэг

Хүлээн авахаас татгалзсан

Буцаасан

Товлогдсон хурал

Урьдчилсан хэлэлцүүлэг

Тоо

75

5

5

515

143