Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Дундговь аймгийн шүүхийнхэн тус шүүхээс туршлага судлав

2018-11-07   |   Админ

Дундговь аймгийн шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн, эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд, эвлэрүүлэн зуучлагчийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны лхагва гаригт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирлээ. 
 
 
Энэ үеэр тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар зочдыг угтан авч, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, шүүхийн байрны талаарх мэдээлэл, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм. Мөн тус шүүхийн “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”, шүүхийн пэйж хуудаст нэвтрүүлэн ажиллаж байгаа чат бот, “Шүүхийн үйлчилгээний төв”-д байрлах цахим булан зэргийн талаар мэдээлэл өгч ажиллав. 
Тус шүүхэд хэрэгжиж буй эдгээр ажлыг тус шүүхийн хамт олон илүү сонирхож, өөрийн шүүхийн үйл ажиллагаатай уялдуулан нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.