Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-26   |   Админ

10:00
 
С.Ганнасангийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.13 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Төрийн албаны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27.1, 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
13:05
Г.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.
13:30
“Грандлегаси” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг
Даргалагч шүүгч: Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.
13:30
Ц.Даваадоржийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч: Шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов. 
14:30
 Б.Ядамсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч: Шүүгч Н.Дамдинсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов. 
14:30
“Монголиан пропертис эйженси” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг
Даргалагч шүүгч: Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.
15:20
“Амундра” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн хянан шийдвэрлээд:
Даргалагч шүүгч:С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн A/121 дүгээр тушаалын “Амундра” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.