Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-06-29   |   Админ

09:50
“Содон номин констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Даргалагч: Д.Оюумаа
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Ванхүү” ХХК-ийг зайлшгүй татан оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00  минутад хийхээр товлов.
09:30
Ж.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.
10:00
Л.Сүрэнхүүгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10:00
“Суруга Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Х.Наранчимэг, Ш.Энхжаргал нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
10:00
А.Пүрэвбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдох захиргааны хэргийн хянан хэлэлцээд:
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
11:00
“ОЭНДЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд.
Даргалагч: Шүүгч У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасны дагуу эвлэрэх хугацаа олгон шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
 
11:30
 
“Ван Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцээд
 
Даргалагч: Шүүгч М.Батзориг
 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.
 
13:30
 
Л.Туулын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
 
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
13.30
 
А.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
 
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
 
 Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дах хэсэгт заасны дагуу нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  15 цаг 30 минутад хйихээр товлов.
 
 14:00
 
Х.Сонинцэцэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
 
Даргалагч шүүгч У.Бадамсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал:
 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-заасныг удирдлага болгон мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв
 
14:00
 
Б.Мөнхтүвшингийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
 
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
 
Шийдвэрлэсэн байдал:Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
 
14.00 цаг
 
“Геомандал солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрийн хэлтэст холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
 
Даргалагч шүүгч: О.Оюунгэрэл
 
 Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
15.30 цаг
 
Б.Батжаргалын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
 
Даргалагч шүүгч: Д.Оюумаа
 
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дах хэсэгт заасны дагуу ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  16 цаг 00 минутад хийхээр товлов.