Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-30   |   Админ

11:00.
Д.Аймергений нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 91 дугаар зүйлийн 91.3-т заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.
11:30
Н.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: Д.Чанцалням
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр  шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.
13:50 эхлэв.
“Гэрэлт шинэчлэл” болон нэр бүхий 12 ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн “Арслан трейд” ХХК-ийн хэргийг тусгаарлаж, Нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж нэр бүхий 11 ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 
14:00
Д.Худ нарын 9 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч: Шүүгч С.Отгонтуяа
Шийдвэрлэсэн байдал:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14:00
Б.Батхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Шийдвэрлэсэн байдал:  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов