Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-10-31   |   Админ

09:00
Т.Оюунцэцэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов
10:00
“Эм Си Си Корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг шүүх хуралдаанд ролцуулах шаарпдлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг  хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
11:00
“Баян-Овоо дэлгэрцогт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч: Шүүгч Ц.Батсүрэн
Шийдвэрлэсэн байдал:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11:30
“Хайрын далай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: А.Насандэлгэр
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг  хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.
12:00
“Көп көл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
Даргалагч шүүгч: М.Батзориг
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг удирдлага болгон зайлшгүй нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг  хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.
13:40 
“Бүрэн цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Н.Дамдинсүрэн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
14:30
Ван Сэн Тун нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Батбаатар
Шийдвэрлэсэн байдал: 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 106.3.14  дэх хэсэгт заасныг удирдлага болгон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 9.1.6, заасныг баримтлан нэхэжмлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв