Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тойм

2018-11-01   |   Админ

09:10 
Хайрын далай ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд:
Даргалагч шүүгч А.Насандэлгэр 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 103.14-т заасныг баримтлан, Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т заасны үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
11:00
Л.Болортунгалагийн нэхэмжлэлтэй, Боловсрол соёл, Шинжлэх ухаан, Спорын яамны Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч М.Мажигсүрэн, Р.Алтантуяа нарт холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч Л.Өлзийжаргал
Шийдвэрлэсэн байдал: 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.
  11:20 
“Асгат сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 
Даргалагч шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр
11:30
“Сийгми” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг
Даргалагч шүүгч: Ц.Мөнхзул
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулан, хариу тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг  хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.
14:00
“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд.
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Шийдвэрлэсэн байдал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасныг үндэслэн ирээгүй оролцогчийг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.