Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шилдгүүдээ шалгарууллаа

2018-12-31   |   Админ

Оны шилдгүүдээ шалгаруулав

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олон 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэж, энэ үеэр оны шилдгүүдээ шалгаруулж, шагнаж урамшуулсан юм.

Үйл ажиллагааг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, Тамгын газрын дарга Д.Ганбаатар нар нээж, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтаараа бусдыгаа манлайлсан шүүгч ажилтнууддаа шагнал гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан дараах шүүгч, ажилтнуудыг шилдгээр шалгаруулсан юм.

“Шилдэг шүүгч”-ээр шүүгч Д.Халиуна,

“Шилдэг шүүгчийн туслах”-аар шүүгчийн туслах Х.Эрдэнэцогт, Б.Бат-Эрдэнэ,

“Шилдэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга”-аар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

“Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар үйлчлэгч Ш.Отгонбаяр, тус шүүхийн эмч Н.Эрдэнэтуяа

нар тус тус шалгарлаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар