Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгч нарын танилцуулга

2016-11-29   |   Админ

 


Ерөнхий шүүгч: Цэрэннадмидын Батсүрэн

1988-1989 онд Дундговь аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөх, өмгөөлөгч;
1994-2000 онд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
2000-2002 онд Архангай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2002-2012 онд Дорнод аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2012-2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2013.12.18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч;
2014.05.09-ний өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Оюунбатын Оюунгэрэл
1999-2001 онд Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
2001-2004 онд Баянгол дүүүргийн шүүхэд шүүгчийн туслах;
2004 онд Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч;
2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Баатарын Адъяасүрэн
2000 онд Баянхонгор аймгийн НААҮХТГ-т хуулийн зөвлөх;
2001-2004 онд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст кодификаторч, хуулийн зөвлөх;
2004-2013 онд Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2013 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Дашравдангийн Халиуна
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль;
2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуульд тус тус суралцан төгссөн, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй;
1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор;
2000-2002 онд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хуулийн зөвлөх, даргын туслах;
2002-2004 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт хяналтын прокурор;
2004 онд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр;
2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 199 дүгээр зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Сандагдоржийн Төмөрбат
2000-2005 онуудад "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д хуулийн зөвлөх;
2005-2014 онуудад "Монголросцветмет" ХХК-д хэлтсийн дарга, Москва хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүн;
2010-2014 онд МҮХАҮТ-н дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрийн арбитрч;
2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Намжилын Долгорсүрэн
1997-2002 онд " МОНЦАМЭ" агентлагийн Гадаад харилцааны хэлтэст англи хэлний орчуулагч-редактор;
2002-2003 онд ХЗДХЯ-ны Гадаад харилцааны хэлтэст ахлах мэргэжилтэн;
2005-2006 онд ХЗДХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн;
2006-2012 онд Улсын Дээд Шүүхийн Тамгын газарт Гадаад харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх-ахлах референт;
2012-2014 онд Улсын Дээд Шүүхийн Тамгын газарт Гадаад харилцааны албаны дарга;
2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Мишигдоржийн Батзориг 
2002-2013 онд ШУТИС-ын Төрийн захиргааны удирдлагын тэнхимд эрх зүйн багш;
2008-2011 онд Өмгөөлөгч;
2009-2014 онд Нотариатч;
2014 оны 07-р сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 83 дугаар Зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Александрын Сарангэрэл
1997-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;
2012-2014 онд УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх;
2014 оны 07-р сарын 07-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 83 дугаар Зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Цэнд-Аюушийн Мөнхзул
2001-2015 онд БХИС-ын Аюулгүй байдлын сургуульд багш;
2003-2015 онд МӨХ-ны гишүүн өмгөөлөгч;
2015 оны 10-р сарын 29-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 167 дугаар Зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Нэрэндашийн Дуламсүрэн 
1990-1999 онд Сүхбаатар аймгийн Давж заалдах шатны шүүхэд шүүгч;
1999-2004 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд шүүгчийн туслах-шинжээч;
2004-2007 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч;
2010-2013 онд Монгол газар ХХК-д ахлах хуульч;
2013-2015 оны 6 сар хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
2015 оны 06-р сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 108 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Амгалангийн Насандэлгэр
1983 оноос Баянхонгор аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, Шүүхийн Тамгын хэлтсийн дарга, Сум дундын шүүхийн шүүгч, Аймгийн шүүхийн шүүгч; 
Говь-Алтай аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч;
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга;
Шүүхийн Ерөнхий Зөвлөлд референтээр тус тус ажилласан;
2015 оны 06-р сарын 24-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 108 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Доржготовын Чанцалням
2000-2004 онд Хэнтий аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч;
2004.06.01-2005 оны 12 сар хүртэл;
2005-2016.06.20 хүртэл Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 80 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсонтой
 
 
Шүүгч: Ганбатын Мөнхтулга
2004 оны 7 дугаар сараас Нийслэлийн Баянгол дүүгийн шүүхэд шүүгчийн туслах;
2007 оны 7 дугаар сараас Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтэст хуульч;
2009 оны 7 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн асуудал хариуцсан референт, ахлах референт;
2016 оны 06-р сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 80 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Даваанямын Оюумаа
1999 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах;
2007 оны 10 дугаар сараас Шүүхийн Сахилгын хорооны Ажлын албанд ахлах зааварлагчаар;
2011 оны 11 дүгээр сараас Шүүхийн Сахилгын хорооны Ажлын албанд хяналт шалгалт эрхэлсэн референтээр;
2015 оны 06-р сарын 24-ний өдрөөс эхлэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Цогийн Одмаа
2005-2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн МТЭЗТ-ийн төвд төслийн ажилтан;
2006-2009 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ЭЗТОТТ-ийн хичээлийн туслах ажилтан;
2009-2012 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуульч, ахлах хуульч;
2012-2013 онд Төрийн өмчийн хорооны Захиргаа хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2013 оны 05 дугаар сараас хойш Төрийн өмчийн хорооны Тамгын газрын даргаар ажиллаж байсан;
2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
 
 
Шүүгч: Уртнасангийн Бадамсүрэн
1999 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль,
2006 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийн төрийн захиргааны анги,
2009 онд МУИС-ХЗС-ийн хууль зүйн магистр,
2013 онд Удирдлагын Академийн Удирдахуйн Ухааны сургуулийн төрийн удирдлагын магистрийн ангийг тус тус төгссөн.
1999-2000 онд Увс аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд Дадлагажигч-өмгөөлөгч;
2000-2001 онд Увс аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах;
2001-2004 онд Увс аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст хуулийн зөвлөх;
2004-2017 оны 06 дугаар сар хүртэл Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч;
2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 06 дугаар сарын 23-ны өдрийн  145 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.