Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тамгын газар

2016-11-29   |   Админ

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛИАС:
 
20 дугаар зүйл.Шүүхийн тамгын газар
    20.1.Шүүх тамгын газартай байна.
    20.2.Бүх шатны шүүхийн тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.
    20.3.Шүүхийн тамгын газрын бүтэц, орон тоог тухайн шүүхийн ажлын ачаалал, онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл батална.
    20.4.Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.
    20.5.Шүүхийн тамгын газар нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
21 дүгээр зүйл.Шүүхийн тамгын газрын чиг үүрэг
    21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
    21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
    21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;
    21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;
    21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;
    21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
    21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах; 21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх.
 
22 дугаар зүйл.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрх
    22.1.Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
    22.1.1.шүүхийн тамгын газрыг өдөр тутмын удирдлагаар хангах;
    22.1.2.шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх;
    22.1.3.шүүхийн тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах;
    22.1.4.шүүхийн тамгын газрын ажлын тайланг тухайн шүүхдээ танилцуулах;
    22.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 
    22.2.Шүүхийн тамгын газрын дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.
    22.3.Шүүхийн тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглоно.
 
ТАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
 
25 дугаар зүйл.Шүүхийн захиргааны ажилтан
     25.1.Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан  нь шүүхийн захиргааны ажилтан байна.
     25.2.Шүүхийн захиргааны ажилтан дараах шаардлагыг хангасан байна:
     25.2.1.Монгол Улсын иргэн байх;
     25.2.2.Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангасан байх;
     25.2.3.ял шийтгэлгүй байх;
     25.2.4.энэ хуульд заасан ёс зүйн шаардлагыг хангасан байх;
     25.2.5.тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, боловсрол, туршлагатай байх.
 
26 дугаар зүйл.Шүүгчийн туслах
     26.1.Шүүгч туслахтай байх бөгөөд шүүгчийн туслах нь эрх зүйч мэргэжилтэй байна.
     26.2.Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
     26.2.1.шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх бичиг баримтын бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах;
     26.2.2.хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг  гүйцэтгэх;
     26.2.3.шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
     26.2.4.хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай хууль тогтоомжийн талаар болон бусад мэдээлэл бэлтгэх зэргээр шүүгчид туслах;
     26.2.5.хавтаст хэргийг хөтлөх;
     26.2.6.тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах;
     26.2.7.шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох;
     26.2.8.шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах;
     26.2.9.тэмдэгтийн хураамж төлөгдсөн эсэхийг хянах; /Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөл

Тус шүүхийн Тамгын газар нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж ажиллах үндсэн чиг үүргийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгах зорилт тавин Тамгын газар нь дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн тус бүр 1, шүүгчийн туслах 22, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 17, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны 39 албан хаагч, төрийн үйлчилгээний 16 албан хаагч, нийт 55 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Өнгөрсөн хугацаанд шүүхийн тамгын газрын зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй хэвийн явуулах нөхцлийг хангах, хэргийн хөдөлгөөний стандартыг хэрэгжүүлэх, уг ажиллагаанд хяналт тавих, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц бүрийг мэдээллийн санд бүртгэж, мониторинг хийх, хэргийн хөдөлгөөний талаарх мэдээллээр шүүх болон олон нийтийг хангах, хэргийн хөдөлгөөний удирдлагыг техникийн ололтод тулгуурлан удирдах нөхцлийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүхийн бүтэц бүрэлдэхүүн

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоол


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олон