Иргэд, албан байгууллагын эрх зүйн боловсролыг дээшлүүлж чанаржуулах чиглэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхэд хандахад шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг авах ач холбогдол бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дохионы хэлмэрчтэй мэдээллийг богино хугацааны бичлэг хэлбэрээр цуврал болгон гаргаж байна. Энэхүү цуврал мэдээллийн контeнтын агууллага нь захиргааны актын талаарх ойлголт, хууль бус захиргааны акт, захиргааны актад гомдол гаргах, гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага гэж юу вэ?, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хууль бус актын улмаас эрх нь зөрчигдсөн иргэн эрхээ хэрхэн сэргээх, гэрэгэ киоск машинаар төлбөр төлөх үйлчилгээний зааварчилгаа зэрэг өргөн мэдээллийг багтаасан болно.