Нэхэмжлэл, хүсэлтийн загварыг шинэчлэн боловсрууллаа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, хүртээмжтэй болгох, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үүднээс захиргааны хэргийн шүүхэд гаргах “Нэхэмжлэлийн загвар”, “Хүсэлтийн загвар”, “Нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлын талаарх мэдээлэл”-ийг шинээр боловсруулан танд хүргэж байна.
Нэхэмжлэл, хүсэлтийн загвар болон нэхэмжлэл гаргахад анхаарах зүйлсийн талаар иргэдэд нээлттэй ойлгомжтой байдлаар хүргэснээр иргэд тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа юуг анхаарах, ямар байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргах, нэхэмжлэл гаргах хугацааны талаар өөрийн гэсэн мэдээлэлтэй болж тус шүүхээс нэхэмжлэлийг удаа дараа бүрдүүлбэр хангуулан буцаах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байдал багасах боломжтой юм.
Та Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн https://admincourt.gov.mn/ сайтын “иргэн танд” цэсэд нэвтрэн нэхэмжлэлийн загварууд, хүсэлтийн загваруудыг харах боломжтой.