•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ӨМЧЛӨЛИЙН ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ НИЙСЛЭЛ ДЭХ ХОЁР ОРОН СУУЦНЫ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ЭРХТЭЙ.

      Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0455  

 

      Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

      “Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.

      Нэхэмжлэгч “Ш” ХХК-аас өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэхээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс түрээслэж ашиг олох зорилготой тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх боломжгүй гэж үзжээ.

     Харин шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц;” гэж заасан нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэний дагуу “Ш” ХХК-ийг өөрийн өмчлөлийн 2 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.  

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

    Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:  https://shuukh.mn/single_case/16484?daterange=2024-01-01%20-%202024-11-11&id=1&court_cat=3&bb=1

Тойм бичсэн:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх