•   11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)
  •   zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

  • Нүүр
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
    • Албан тушаалын тодорхойлолт
  • Мэдээ
  • Тайлан
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Хүсэлтийн загварууд
    • Дүрэм, журам
    • Нөлөөллийн мэдүүлгийн загвар татах
    • Шүүгчийн ёс зүйн зөрчилд гомдол гаргах
    • Тамгын газарт өргөдөл, гомдол гаргах заавар
  • Хурлын
    бичлэг
  • Шилэн
    данс
  • Эрх зүйн
    акт
  • Холбоо
    барих
  • Шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • Процессын тойм
    • Шүүхийн шийдвэрийн AI хурааангуй

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГААГ ХАНГААГҮЙ НЬ ХУУЛЬ БУС БОЛОХЫГ ТОГТООВ

      Тоймын агуулга: Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангах үүрэг

    Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0177 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2024/0444 дүгээр магадлалын Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар тогтоол

      Хүчин төгөлдөр эсэх: Хүчин төгөлдөр болсон.

     Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, төв болон орон нутгийн байцаагч нарыг эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлэх, 2022 оны 469 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Салбарын хяналтын газрыг байгуулсан байна.

     Үүнтэй холбогдуулан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны ХЭГ/3167 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчдыг эрхэлж байсан ажил, чиг үүргийн дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр холбогдох албан тушаалд томилохыг мэдэгджээ.

     Нэхэмжлэгч Б-ийн эрхэлж байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга буюу  ТЗ-11-5 эрхэлсэн түшмэлийн албан тушаал нь Хөдөлмөр, нийгмий хамгааллын яаманд шилжсэн атал хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны Б/197 дугаар тушаалаар Б-г яамны Салбарын хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын ахлах шинжээч буюу ТЗ-4 ахлах түшмэлийн албан тушаалд урьд эрхэлж байсан албан тушаалаас бууруулан томилсон.

     Б-ийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг тус яаманд шилжин ирсэн тул яам уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулахгүйгээр холбогдох албан тушаалд томилох үүрэгтэй.

     Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 02/1199 дүгээр албан бичгээр тус яаманд хууль зөрчсөн талаар мэдэгдсэн боловч, үл биелүүлж Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасныг мөн зөрчжээ.

    Яамнаас Б-г цалин хөлс бууруулахгүй албан тушаалд томилсон гэж тайлбарлах боловч Б-ийн урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулан томилж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангах үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн.

  

Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

      Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: 

 

      https://shuukh.mn/single_case/15422?daterange=2024-01-01%20-%202025-01-13&id=1&court_cat=3&bb=1

 

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн

 

 

 

 

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Сэтгэгдэл үлдээх

Таны оруулсан е-майл хаяг олон нийтэд харагдахгүй *


Бичих хэсэг
reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 81/1, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх

Утас: 11 + 331060(Архив), 331061(Мэдээлэл лавлагаа)

И-мэйл: zakhirgaa_tg@shuukh.mn, tender@admincourt.gov.mn

Copyright © Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх