Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын хүрээнд хийгдэж буй “Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем”-ийн танилцуулгыг төслийн гүйцэтгэл хариуцсан ажлын хэсгийн гишүүн, төслийн менежер Б.Заяа, Б.Өлзийжаргал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн эхлэгч Р.Номиндэлгэр нар 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийлээ

Танилцуулга, уулзалтад Тамгын газрын дарга, Хэлтсийн дарга, шүүхийн захиргааны албан хаагч нар оролцож систем дээр хийгдэх ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцлаа.


Уг системийг 2025.04.21-ний өдрөөс шүүхийн Тамгын газарт туршилтаар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү систем нь Шүүх болон иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллах, цаг хугацааг хэмнэх, шүүхэд цахим тогтолцоог хөгжүүлэх, зөөлөн дэд бүтцийг бий болгоход чиглэгдэх юм.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР