Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад тус шүүхийн шүүгч нар өөрсдийн шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон сонирхолтой кэйсүүдийг тайлбарлаж, ярилцах хөтөлбөрийн хүрээнд 2025.03.21-ний өдөр “Захиргааны хэргийн шүүх-Кейс судлал” ээлжит уулзалт, ярилцлага зохион байгуулагдлаа.

Уг уулзалт ярилцлагын эхэнд Зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Амаржаргал шүүхийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, бүтцийн талаар товч мэдээллийг хүргэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч А.Ганзориг “Өмч хувьчлалын маргааны онцлог” сэдвийн хүрээнд тус шүүхээр шийдвэрлэсэн өмч хувьчлалын маргааныг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болон зарим хуулийн зохицуулалттай уялдуулан тайлбарлав.

Тус уулзалт, ярилцлагад 6 их сургуулийн (МУИС, ДХИС, МҮИС, Шихихутаг Их сургууль, Их засаг их сургууль, Отгонтэнгэр их сургууль,) Эрх зүйн 2-5 дугаар курсийн нийт 90 оюутан хамрагдлаа.

“Кейс судлал”-д оролцогч нараас сэдвийн хүрээнд болон шүүхийн үйл ажиллагаатай холбоотой сонирхсон асуултаа асууж, хариулт авч, хууль хэрэглээг хэрхэн ойлгох талаар харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.



НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР