Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллээр хангах ажлын хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль”-ийн 09-10 дугаар ангийн сурагчдыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байр, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцууллаа.

Сурагчдад олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгсбуянжаргал шүүхийн байрны үүсэл хөгжил, бүтэц, орон тоо, шүүхээс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгөн шүүх хуралдааны танхим болон шүүхийн байрыг танилцуулав.



Уулзалтын төгсгөлд шүүгч Х.Нямдэлгэр сурагчдыг хүлээн авч уулзаж хуульч мэргэжил, шүүхийн захиргааны ажилтан, шүүгч мэргэжлийн чиг үүргийн талаар ярьж, хуульч мэргэжлийг сонговол юунд анхаарах талаар сурагчдад зөвлөгөө өгөв. Сурагчид хүссэн асуултаа асууж мэдээлэл авч үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.


Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар